Сургалт

“ЗСДС” нь Туйлын болон хэтийн зорилгын хүрээнд Залуучуудад зориулан тэдний оюуны хэрэгцээнд тулгуурлан зөв сэтгэхүйн дүрэм журамд үндэслэн “Логикийн хичээл” мөн “Системийн сэтгэлгээ”-г ахуй амьдрал болон зорилгодоо хүрэхэд хэрхэн хэрэглэж сурах үүднээс залуучуудад зөвлөгөө өгч, тэднийг дэмжих, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулдаг.


Логикийн тухай сургалт

Бидний ердийн мэдлэг хийгээд шинжлэх ухааны мэдлэг, юмсыг танин мэдэх үйл явц бол зөв сэтгэх, зөв эргэцүүлэх явдал дээр үндэслэгдэж байдаг. Ингэж сэтгэхэд өөрийн гэсэн тодорхой дүрэм, журам, дэс дараалал байх ёстой. Энэхүү үйл явц нь хүнд төрөлхийн байдаг боловч бид энэхүү чадвараа мэдлэг олж авах тусам хөгжүүлж байдаг. Жнь: Бид уншиж, бичиж чадахаасаа өмнө зөв ярьж сурсан байдаг. Үүний нэгэн адил логикийг судалснаар сэтгэхүйн чадвараа илүү хөгжүүлнэ гэсэн үг юм. Иймд логик нь зөв сэтгэн бодож, зөв гаргалгаа гаргаж дүгнэлт хийхэд ихээхэн ач холбогдолтой шинжлэх ухаан юм.

Логик сургалтууд

  • 12-18 насны хүүхдүүдэд зориулсан сургалт
  • Залуучуудад зориулсан сургалт
  • Байгууллагад зориулсан сургалт


Системийн тухай сургалт

Орчин үеийн нийгэмд хүний амьдрах арга барил, өөрт тулгамдсан асуудал бүрийг шийдвэрлэхийн тулд системийн үүднээс хандаж сурах, бүтээлч аргыг залуучуудын сэтгэлгээнд суулгах гэсэн ойлголтын хүрээнд сургалтын үйл ажиллагааг явуулж ирсэн. Бид сургалтаа ЗСДС үндсэн байранд лекц хэлбэрээр мөн хүсэлт гаргасан төрийн болон бизнесийн байгууллагуудаар зохион байгуулж байна.

Системийн сэтгэлгээг хөгжүүлснээр:

  • Хувь хүн амьдралынхаа тулгамдсан асуудлын мөн чанар, зүй тогтлыг зөв ойлгож, оновчтой шийдвэр гаргаж, зорилгодоо хүрэх амжилттай байх өргөн боломжуудыг нээж өгөн.
  • Аливаа асуудлыг бага зардлаар ухаалгаар шийдэх маш үр өгөөжтэй арга хэрэгсэлтэй болох
  • Үйл явдлын талаар өргөн хүрээнд эргэцүүлэн сэтгэн бодож, түүний мөн чанар, учир шалтгаан, үр дагаврыг урьдчилсан тод харж маш өндөр үр дүнтэй шийдэлд хүрэх боломжийг олгодог.
  • Системийн сэтгэлгээ бол логик ойлголтоос илүү өргөн цар хүрээнд асуудлын олон талыг учир шалтгаан, холбоо хамаарал, дүр зургийг бүрэн цогц байдлаар харах шинэ зууны сэтгэлгээний бүтээлч арга юм.

Зохион байгуулагдах сургалтууд