Шийдвэр гаргахад туслах арга загварууд

Untitled-design-4-860x9999.jpg

2019/06/14

Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ?

Хэрхэн өөрчлөлтийг амжилттай хийх вэ? зэрэг олон асуулт бизнес эрхлэгч төдийгүй, профессор багш, удирдах ажилтан, хүн бүрийн өдөр тутам тулгарч байдаг. Аливаа нарийн түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд системийн онол, системийн сэтгэлгээ хэрхэн тус болох талаар онол, практикийн тодорхой мэдлэг, чадварыг өмнө нь тайлбарласан. Менежментийн асуудлаар зөвлөгөө өгдөг дэлхийн нэртэй компаниуд хамт олон, нөхцөл байдлыг илүү сайн таньж мэдснээр шийдвэр гаргахад тус болох хялбаршуулсан арга, загваруудыг олноор зохиож, амжилттай хэрэглэж байна. Энэ хэсэгт ийм загвар, арга ухааны заримыг тайлбарласан нь та бүхний системийн сэтгэлгээг хурцлахад тус болно. Эдгээр арга загварууд нь шийдвэр гаргах бэлэн жор биш, харин тунгаан бодож, санаа авах, улмаар ажил, амьдрал дээр туршиж, үр дүнд хүрэх замаар мэдлэгээ өргөжүүлэх түлхүүр юм.

Эдгээр загвар нь маш нарийн судалгааны дүгнэлтэд үндэслэгдэн, бодит амьдралын олон талт асуудлаас зөвхөн тухайн асуудалд хамааралтай хэсгийг авч үзэж, шууд хэрэглэхэд тохиромжтой, энгийн хэлбэрээр тайлбарласан арга юм. Аливаа төвөгтэй асуудалтай тулгарахад бид эхлээд бүтцийг нь гаргаж, ерөнхий дүр төрхийг нь олж харахыг боддог. Эдгээр загварууд тухайн асуудлыг хялбаршуулж, чухал хэсэгт нь төвлөрч ажиллахад туслана.

Энэ загварууд нь идэвхитэй сэтгэлгээний үр дүн болохоос хэрхэн сэтгэн бодохыг тодорхойлдоггүй. Америкчууд туршилт-алдааны хандлагыг хэрэглэдэг бол Европчууд онолоо судалж үзээд дараа нь хийж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, Америкчууд аливаа юмыг эхлэн хийж туршаад гаргасан алдаанаасаа суралцангаа онолыг нь боловсруулаад дахин хийдэг. Европчууд онолоо эхлээд судалж, түүний дагуу юмыг хийж эхэлнэ. Хэрэв алдаа гарвал судалж үзэн сайжруулж, дахин оролддог. Тийм учраас аль хандлага нь таны арга барилтай ойр байна түүнийгээ хэрэглээд үзэх хэрэгтэй.

1. Эйзенхаурын матриц

АНУ-ын ерөнхийлөгч Д.Эйзенхаур нэгэнтээ “Хамгийн яаралтай шийдэх асуудал нь гол төлөв хамгийн чухал асуудал биш байдаг” гэж хэлсэн байдаг байна. Д.Эйзенхаур цагийг ягштал баримталдаг, аливааг цагт нь хийж сурснаараа алдартай хүн байжээ. Ямар асуудлыг яаралтай шийдэх, ямар асуудал чухал гэдгийн ялгааг сайтар ойлгож авахад Эйзенхаурын энэ арга тус болно.

Чухал яаралтай бус: Хэзээ хийхээ өөрөө шийд

Чухал яаралтай: Шууд хийж эхлэ

Чухал бус, яаралтай бус: Дараа хий

Яаралтай гэхдээ чухал бус: Бусдаар хийлгэ

2. Жон Витмоорийн загвар

Зорилгоо зөв тодорхойлж чадсан эсэхээ шалгахад Английн уралдааны автомашины жолооч байсан, дараа нь мэргэжлийн зөвлөх болсон Жон Витмоорын гаргасан загвар тус болдог. Хүн амьдрахын тулд суурь хэрэгцээнүүдээ тогтвортой хангаж байх шаардлагатай бөгөөд хангах арга замыг байнга эрэлхийлж, улмаар хэрэгцээгээ хангасан байна гэж хийсвэрлэн бодож, мөрөөддөг байна. Тэрхүү мөрөөдлөө бодит байдал болгохыг зорьдог. Үүнээс үүдэн Зорилго гэсэн ойлголтыг таньж мэдэх шаардлага бий болж байгаа юм. Зорилго нь тодорхой хэрэгцээг хангах үйл ажиллагааны онцлох хэв шинжийг илэрхийлсэн, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёолол юм гэж “ТУСС Сольюшн” ХХК тодорхойлсон байна.Харин Витмоор зорилго нь цэвэр буюу эерэгээр тодорхойлогдсон, ойлгомжтой, хамааралтай, ёс зүйтэй ба тод ухаан зорьсон, хууль ёсны орчиндоо эерэг нийтээр зөвшилцсөн, тэмдэглэл хөтлөгдсөн байх ёстой гэж нэмсэн байна. Зорилгоо тодорхойлохдоо эцсийн зорилго ба үйл ажиллагааны зорилго хоёрын хоорондын ялгааг ойлгох ёстой. Тухайлбал: Марафон гүйлтэд оролцох зорилго тавьсан бол энэ нь эцсийн зорилго болно. Харин өглөө бүр 30 минут гүйнэ гэсэн зорилго бол эцсийн зорилго биш, харин эцсийн зорилгод хүрэх үйл ажиллагааны зорилго юм.

3. Зөрчлийг шийдэх загвар

Ажил төрөл дээр болон гэр бүлд гарсан аливаа зөрчлийг мухардалд оруулахгүйгээр тайван байдлыг хадгалж, харилцан ойлголцолыг бий болгох үүднээс шийдвэрлэж сурах нь чухал. Зөрчилтэй байдлаас гарах 6 үндсэн арга зам байдаг.

· Зугтах. Гарсан зөрчлөөс зугтаж, тойрч явснаар байдлыг өөрчлөхгүй, зөрчил хэвээрээ л байсаар байна. Энэ тохиолдолд зөрчилтэй байгаа хоёр талын аль аль нь үр дүнд хүрэхгүй.

· Тэмцэх. Зөрчлийг тэмцлийн замаар шийдэх гэж байгаа тал зөвхөн ялах гэсэн зорилготой. Өөрөөр хэлбэл, нэг тал нь нөгөө талын дийлж, өөрийн бодлоо бусдад тулгана гэсэн үг юм. Үр дүнд нь нэг нь ялж, нөгөө нь ялагдана.

·Бууж өгөх. Өөрийн байр сууриа тавьж өгч буулт хийсэн тал ялагдана. Үр дүнд нь эхний тал ялагдал хүлээж, хоёрдахь тал нь ялна.

· Хариуцлагаас зайлсхийх. Зөрчлөөё цочирдсон хүмүүс түүнийг гол төлөв дээд тушаалын хүндээ шилжүүлж өөрсдөөсөө холдуулахыг хичээдэг. Харамсалтай нь тухайн зөрчлийг дээд тушаалын хүн тухайн хүнийхээ эрх ашигт нийцүүлэн ухаалгаар шийдэхгүй тохиолдол олонтаа тааралддаг. Иймээс хоёр талын аль алинд ашиггүй байх эрсдэл өндөр байдаг.

· Харилцан буулт хийх. Хоёр талын аль аль нь хүлээж авахуйц гарц бол харилцан буулт хийх явдал байдаг. Ямар ч тохиолдолд энэ шийдэл туйлын зөв байх албагүй боловч тухайн нөхцөл байдалд хамгийн зөв шийдэл болдог. Энэ үед аль ч хамгийн зөв шийдэл болдог. Энэ үед аль ч талынх нь алдаа, оноо тэнцэх талтай.

· Зөвшилцөлд хүрэх. Хоёр тал хамтран цоо шинэ шийдэл гаргаснаар зөвшилцөлд хүрдэг. Харилцан буулт хийхээс ялгаатай нь хоёр тал хоёулаа хамтарч зөрчлийг шийдэх гуравдахь замыг олж гаргаснаараа хоёулаа хожиж байдаг. Энэ үндсэн 6 арга замын эхний 3 хүмүүс сэтгэлийн хөөрлөөрөө зөрчлийг шийдэх хандлагатй уялдаатай байдаг бол сүүлийн 3 арга зам аливаа зөрчилд ухаалгаар хандаж байгааг илэрхийлдэг.

4. Эргэх холбооны загвар

Бусад хүмүүсийн магтал, шүүмжлэлд зөв хандахад энэ загвар тус болно. Хамт олны дунд  ажиллахад эргэх холбоо хамгийн хэцүү, эмзэг асуудал байдаг. Шүүмжлэл нь хүмүүсийг амархан гомдоож болохын дээр хуурамч магтаал мөн хүнийг эвддэг. Магтаал ихдэх нь хүмүүсийг биеэ тоох замруу түлхдэг бол шүүмжлэл нь хүний нэр хүндийг ганхуулж улмаар ухаалаг бус шийдвэр гаргахад хүргэх аюултай. Хамт олонтой уулзаж, санаа бодлыг нь  сонсоод “Энэ шүүмжлэлийг хэрхэн шийдэх” гэсэн асуултыг өөртөө тавьж сайтар тунгаан бодох хэрэгтэй юм. Энэ загвар хамт олноос олж авсан санал бодлыг ялгаж салгаснаар алдаа дутагдлаа засах тодорхой ажлын төлөвлөгөө зохиоход туслах болно.

5. Өөрийгөө таних загвар

Өөрийгөө таних олон арга байдаг. Энэ загвар бол өөрийн эрч хүчийг мэдрэхэд чухал ач холбогдолтой юм. Та өөрийнхөө өнгөрсөн, одоогийн ба ирээдүйн амьдралынхаа тухай хэр их боддог вэ? гэсэн асуултад хариулахыг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та өнгөрсөн амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?, Өөрийн ирээдүйгээ хэр сайхнаар төсөөлөн боддог вэ?, Ирээдүйд таныг сайхан зүйлс хүлээж байгаа гэдэгт итгэдэг үү? гэсэн асуултуудыг өөртөө тавьж үзээд, өнгөрсөн, одооо, ирээдүйнхээ тухай бодож өнгөрүүлсэн цаг хугацаа хувиар бодож гаргах хэрэгтэй.

Дурсамжинд хөтлөгдсөн:

-Өнгөрсөн 40%

-Одоо 30%

-Ирээдүй 30%

Мөрөөдөлд хөтлөгдсөн:

-Өнгөрсөн 5%

-Одоо 30%

-Ирээдүй 65%

Бодит амьдралд хөтлөгдсөн:

-Өнгөрсөн 10%

-Одоо 70%

-Ирээдүй 20%

6. Дэвэргэлтийн мөчлөг

Шинэ технологи гарч ирэхэд хэт хөөргөн дэвэргэж, хэсэг хугацааны дараа амласан үр дүнд хүрэхгүй болохоор сэтгэл гонсойх явдал байнга тохиолдож байдаг. Энэ байдлыг судлаж үзээд Стамфорд хэмээх компанийн мэргэжилтэн Гартнер “Дэвэргэлтийн мөчлөг” гэсэн нэр томьёог хэрэглэсэн байна. Дэвэргэлтийн мөчлөг нь хийхээсээ өмнө хэт өндөр үр дүнд хүрнэ хэмээн буруу тооцоолсон явдал юм. Энэ нь шийдвэр гаргах явцыг удаашруулж, оношилгоо хийх шаардлагыг гаргаж ирж байдаг. 

7.  Дөрвөн нүдтэй цонх

1955 онд АНУ-д хүмүүс хоорондын харьцааг илүү ойлгох үүднээс Жозеф Люфт, Харрингтон Ингам хэмээх хүмүүс Дөрвөн нүдтэй цонх гэдгийг зохиосон байна. Дөрвөн нүдтэй энэ цонхонд хүн өөрийнхөө тухай ямар мэдлэгтэйгээ бусдын тусламжтайгаар мэдэж авна хэмээн тодорхойлсон.

Бусад хүмүүс мэддэг:

А. Би өөрийнхөө тухай мэддэг. Бусад хүмүүс миний тухай мэддэг.

Энэ нүдэнд өөрөө болон бусад хүмүүс мэддэг өөрийнхөө зан төлөв, шинж тэмдгийг бичнэ.

Бусад хүмүүс мэддэггүй:

Б. Би өөрийнхөө тухай мэддэггүй. Бусад хүмүүс миний тухай мэддэг.

Энэ нүдэнд өөрийнхөө тухай өөрөө мэддэг боловч бусдад мэдэгдэхийг хүсдэггүй зан авир, шинж тэмдгээ бичнэ. Бусад хүмүүст итгэж ойртох тусам энэ нүдэнд бичсэн шинж тэмдгийн тоо багасна.

Бусад хүмүүс мэддэг:

В. Би өөрийнхөө тухай мэддэг. Бусад хүмүүст түүнийгээ мэдэгдэхийг хүсдэггүй.

Энэ нүдэнд бид өөрсдөө мэддэггүй боловч, бусад хүмүүст илт мэдэгдэж байдаг шинж тэмдгийг энд бичнэ. Бид өөрийгөө зөв тодорхойлж байна гэж бодоод энэ нүдэнд зарим шинж тэмдгийг бичдэг боловч бусад хүмүүс түүнийг шал өөрөөр ойлгож, тайлбарлаж байдаг нь ухаарлын замд гаргадаг ч бас гомдоох ч тал бий.

Бусад хүмүүс мэддэггүй:

Г. Би өөрийнхөө тухай мэддэггүй. Бусад хүмүүс ч миний тухай мэддэггүй.

Энэ нүдэнд бид өөрсдөө ч мэдэхгүй, бусад хүмүүст ч мэдэгддэггүй нууц шинж тэмдгүүд бас байдаг. Хүн бол маш нарийн нийлмэл организм учир бид өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэж чаддаггүй. Гэхдээ заримдаа бид өөрсдөө ч гайхмаар зүйл гарч ирдэг.

8. Хайрцагнаас гарч сэтгэх

Хуучин санааг шинэ нөхцөл байдалд хэрэглэх, эсвэл хооронд нь холих замаар шинэ бүтээлч санаа гаргаж авах нь олонтаа таардаг бөгөөд энэ тухай өмнөх бүлэгт үзсэн. Харин цоо шинэ санааг өөрсдийн дассан сурсан байдлаасаа ангижирч, дүрэм журмыг зөрчиж байж гаргаж авах тохиолдол их бий.


 

Бэлтгэсэн: С. Пүрэвсүрэн

Эх сурвалж: Д.Бадарч, Б.Мөнххүж "Системийн сэтгэлгээ" ном

 

 




Сүүлд нэмэгдсэн

ыгж.jpg

Нийтэлсэн: 2019/11/14

“ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь” судалгааны ажил эхэллээ

“ЕБС-ийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар шинжилж дүрслэх нь ” судалгааг хийснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг н...

Дэлгэрэнгүй
Capture.JPG

Нийтэлсэн: 2019/10/23

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЖИШИГ ЗАГВАРЫН СУУРЬ ХЭВ ШИНЖҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЖ, СИСТЕМИЙН ЗАГВАРААР ДҮРСЛЭХ НЬ” СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Тохиргоотой Угсардаг Системийн /ТУС/ загварын дагуу ерөнхий боловсролын сургуулийн тогтолцооны оролцогч талуудын хүлээж буй үүрэг, үүргийн гүйцэтгэл, зорилго...

Дэлгэрэнгүй
family_background_parents_grandparents_children_icons_cartoon_design_6838181.jpg

Нийтэлсэн: 2019/09/04

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-аас “Жишиг гэр бүлийн суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь” судалгааны ажлыг эхлүүлж байна

Уг судалгааны зорилго нь залуу судлаачдыг судалгааны арга зүйд суралцуулах, жишиг гэр бүлийн загвар боловсруулахад оршиж байна.

Дэлгэрэнгүй