"Учир шалтгааны ухаан ба амьдрал" ном хэвлэгдэн гарлаа

"Учир шалтгааны ухаан ба амьдрал" ном хэвлэгдэн гарлаа

2019/02/25

М.Литвак, Н.Епифанцева, Т.Шафранова нарын "Учир шалтгааны ухаан ба амьдрал" ном хэвлэгдэн гарлаа. ШУТИС, Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургуулийн ахлах багш, Залуу судлаачдыг дэмжих сан ТББ-ийн тэргүүн М.Оюунцэцэг: Энэ номын зохиогчдын нэг, нэрт сэтгэл зүйч М.Е.Литвакийн "Логик мэдлэг нь аймхай хүнийг болгоомж сэрэмжтэй, харамчийг өглөгч, цөхөрсөн нэнийг дайчин, түргэн зантайг уужуу, гунигтайг баяр баясгалантай, үрэлгэнийг арвич, залхууг сэргэлэн, шинийг сэдэгч болгодог" гэсэн өгүүлбэрийг уншаад энэ номыг эх хэлнээ орчуулах бодол төрсөн. 

Номыг худалдаж авахаасаа өмнө өмнөх үгийг заавал уншаарай. Энэ бол ухаантай боловч амьдрал нь нэг л сайн болж бүтэхгүй яваа хүмүүст зориулсан ном юм. Ухаан бол мөнгөтэй л адил. Түүний тоо хэмжээ чухал биш харин хэрхэн ашиглах вэ гэдэг нь чухал.  Хүмүүс өдөр тутам аливаа асуудалтай тулгарч, түүнийгээ шийдэх хэрэгцээ шаардлагатай  байнга нүүр тулдаг. Ийнхүү тулгарсан асуудлаа шийдэх явцдаа бид асуудлаа шийдвэрлэж чадахгүй харин ч илүү олон асуудлыг өөртөө болон өрөөлд бий болгочихсон байдаг. Олон асуудалтай тулгарсан хүн ихэнхи тохиолдод сэтгэл санаа нь тавгүйтэж, улмаар  ойр тойрныхоо хүмүүсийг хүртэл тавгүйтүүлдэг. Ийм байдалд орохгүйн тулд юуны өмнө танд "асуудал" үүсгэж байгаа шалтгаан бол таны "сэтгэлгээ" мөн юм гэдгийг хүлээн зөвшөөрөх нь нэн чухал. Сэтгэлгээ бол бүхэлдээ логикийн буюу шалтгаан, үр дагаварын хамаарлыг танин мэдэх үйлдлүүд юм. Энэ ном танд илүү их оюунаг нэмэхгүй болов сэтгэлгээг тань цэгцлэхэд тус болно.




Сүүлд нэмэгдсэн

awareness.png

Нийтэлсэн: 2019/05/16

Сэтгэлгээний алдаа

Тэнэг хүн алдаа гаргадаг ухаантай хүн алдаа гаргадаггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд тархсан байдаг. Хүн шинэ зүйл сурч мэдэх явцдаа заавал алдаа гарг...

Дэлгэрэнгүй
purpose.jpg

Нийтэлсэн: 2019/05/03

Системийн зорилго

Зорилго бол хүний төрөл бүрийн үйл ажиллагааг нэгтгэн, дэс дараалалд оруулан, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёоллыг хэлнэ.

Дэлгэрэнгүй
csystem_slide_research.jpg

Нийтэлсэн: 2019/04/22

Системийн тухай ойлголт

Систем нь аливаа хуваагдашгүй, тусгай обьект, зүйлийг бус харин харилцан уялдаа бүхий үргэлж хөдөлгөөнд орших олон юмсын нэгдэл юм.

Дэлгэрэнгүй