Системийн тухай ойлголт

csystem_slide_research.jpg

2019/04/22

Бидний сурагч ахуйд анх тааралдаж, утга учрыг нь тодорхой тайлбарлуулж аваагүй боловч амьдрал дээр хэрэглээд сурчихсан үгсийн нэг бол “Систем” гэдэг гадаад үг юм. Сурагч бүр ерөнхий эрдмийн хичээл болох математик, физик, хими, одон орон, нийгмийн ухаан, биологи, мэдээлэл зүйн хичээлүүдээс систем гэдэг үгийг чихэнд хоногшитол сонссон нь ойлгомжтой. Тэгвэл систем гэж чухам юуг хэлээд байгаа юм бол?

Монгол хэлнээ “систем” гэдэг ойлголтыг илэрхийлэх, тогтсон нэр томьёо байхгүй учир тухайн нөхцөл, учир шалтгаанаас нь хамааран янз бүрийн үгээр энэ ойлголт, санааг илэрхийлдэг. Хамгийн гол нь бид энэ үгийг өөрсдийн амьдрал, харилцаандаа шууд хэрэглээд сурчихсан байна.

Тэгвэл “систем” гэдэг энэ нэр томьёоны тодорхойлолтыг авч үзье.

“Систем” гэдэг энэ үг нь нэгж хэсгүүдээс бүрдсэн нэгдэл ба бүхэл бүтэн зүйлсийг тэмдэглэдэг үг ажээ. Тухайн үгийг мэдлэгийн салбар, зорилгоос хамааран олон янзаар тодорхойлсон байдаг. Олон янзын тодорхойлолт байгаагийн нэг гол шалтгаан нь энэ нэр томьёог бодит юмс үзэгдлийг ч, хийсвэр обьектыг тэмдэглэхэд ч өргөн хэрэглэдэгтэй холбоотой юм.

Тиймээс системийн тухай зарим тодорхойлолтуудыг авч үзье.

  • Системийн онолыг үндэслэгчдийн нэг эрдэмтэн Карл Людвиг фон Берталанфи “ Систем бол харилцан үйлчилгээтэй элементүүдийн нэгдэл” гэж тодорхойлсон байдаг байна.
  • Олон улсын стандарчлалын байгууллагын ISO 9000:2000 стандартад “Системийг харилцан уялдаатай, харилцан үйлчлэл бүхий элементүүдийн цогц” гэж тодорхойлсон байна.
  • Английн нэрт сэтгэл зүйч Уильям Росс Эшби “Систем бол юмсийг бус харин өөрчлөгдөн хувирч байгаа хувьсагчдыг тодорхойлдог” гэсэн байна.
  • Монголын Нэвтэрхий Толинд “Хоорондоо салшгүй холбоотой нэгэн бүхэл болж оршдог элементүүдийн нэгдлийг систем” гэж тодорхойлсон байна.
  • Системийн динамикийн нэрт эрдэмтэн, профессор Сенге “Нэгж хэсгүүдийн байнгын харилцан үйлчлэлийн дор хэлбэржиж, бүхэл бүтэн байдалд орсон зүйлийг систем” гэж хэлнэ хэмээн үзсэн байна.
  • Эрдэмтэн Энтони Стэффорд Биир “Систем бол хоорондоо уялдаа холбоотой хэсгүүдээс бүрдсэн бүх зүйлийг” хэлнэ гэжээ.

Системийг хэрэглээнийх нь чиглэлээс хамааран хүний нөөцийн удирдлагын мэдээллийн систем, нягтлан бодох бүртгэлийн систем, маркетингийн мэдээллийн систем, газар зүйн мэдээллийн систем гэх мэт олон янзаар хэрэглэдэг байна. Түүнээс гадна техник, технологийн янз бүрийн цогцолборыг систем гэсэн нэр томьёогоор тодорхойлдог. Тухайлбал, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, хуваарилах нэгдсэн удирдлагатай тасралтгүй үйл ажиллагаа бүхий цахилгаан станц, дулааны шугам сүлжээний нэгдлийг эрчим хүчний систем гэдэг байна.

Дээрх жишээнүүдээс үзвэл, системийн тухай ойлголт нь эрт дээр үеэс гарал үүсэлтэй бөгөөд орчин үеийн хүн төрөлхтний ухамсарт амьдрал, соёлд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь тодорхой болж байна. Нөгөө талаас, систем нь аливаа хуваагдашгүй, тусгай обьект, зүйлийг бус харин харилцан уялдаа бүхий үргэлж хөдөлгөөнд орших олон юмсын нэгдэл юм.

 

Бэлтгэсэн: С. Пүрэвсүрэн

Эх сурвалж: Д.Бадарч, Б.Мөнххүж "Системийн сэтгэлгээ" ном

 




Сүүлд нэмэгдсэн

Untitled-design-4-860x9999.jpg

Нийтэлсэн: 2019/06/14

Шийдвэр гаргахад туслах арга загварууд

Хэрхэн зөв шийдвэр гаргах вэ? Хэрхэн өөрчлөлтийг амжилттай хийх вэ? зэрэг олон асуулт бизнес эрхлэгч төдийгүй, профессор багш, удирдах ажилтан, хүн бүрийн ө...

Дэлгэрэнгүй
0503.JPG

Нийтэлсэн: 2019/06/07

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх арга хэрэгсэлүүд

Материаллаг болон оюун санааны ертөнцөд цоо шинийг зохион бүтээхийг бүтээлч үйл ажиллагаа гэдэг. Бүтээлч үйл ажиллагааны үр дүн нь хосгүй, цоо шинэ учраас жи...

Дэлгэрэнгүй
custom-system-development-in-cambodia-0013.png

Нийтэлсэн: 2019/05/31

Системийн загвар, загварчлалын аргын тухай

Загвар гэж обьектын эх хувилбарыг тодорхой нөхцөлд орлож чадахуйц орлох-обьектыг хэлнэ гэсэн тодорхойлолт байдаг. Цаашилбал, загвар гэдэг бол судалж байгаа о...

Дэлгэрэнгүй