ЛОГИКИЙН ОЙЛГОЛТ

pasted image 0.png

2018/09/25

Ойлголт  бол тухайн юмын хамгийн гол гол шинж байдлыг илэрхийлдэг сэтгэхүйн хэлбэр мөн. Юмсын шинж байдал бол тухайн юм бусад юмтай ижил байх болон тэдгээрээс ялгарах тийм зүйл мөн. Шинж байдал гэдэг нь шинж, шинж тэмдэгүүдийн цогц юм.Шинж байдлыг тусгаар эсвэл ерөнхий, гол эсвэл гол биш хэмээн ангилж болно. Жишээлбэл: тусгаар хүн бүрийн царай зүс, биеийн галбир байдал зэрэг нь бусад хүмүүсээс ялгагдах нэгж шинж байдаг бол хүний мэргэжил, нийгмийн байдал, яс үндэс зэрэг нь хүмүүсийн тодорхой анги бүлэгт хамаарах ерөнхий шинж байдал юм.Мөн гол ба гол биш гэж ялгаж болно. Гол шинж байдал нь уг юмс үзэгдлийн мөн чанартай салшгүй холбоотой байж түүний оршихуйг нөхцөлдүүлдэг. Харин гол биш шинж байдал нь уг юманд байж ч бас байхгүй ч байж болно.Юмсыг гол шинж байдлыг нэгтгэн илэрхийлдэг ойлголтыг бий болгоход сэтгэхүйн олон арга үйлдлүүд хийгддэг.

Үүнд:

Анализ - тухайн юмс үзэгдлийг бүрэлдэхүүн хэсэг тал, шинж харилцаанд нь сэтгэхүйдээ хувааж задлах арга 

Синтез - тухайн юмс үзэгдлийн бүрэлдэхүүн хэсэг талуудыг сэтгэхүйд нэгтгэдэг арга 

  1. Жишилт - юмс гол ба гол биш шинж тэмдэгүүдээрээ ижил болон ялгаатай буйг сэтгэхүйд тогтоох арга

  2. Хийсвэрлэл - авч үзэж байга нэг юмсын зарим тодорхой шинж байдлыг түүнтэй холбоотой бусад шинж байдлуудаас нь сэтгэхүйдээ салган дүрслэх арга

Ёрөнхийлөл - авч үзэж байгаа юмныхаа шинж байдалтай ижил бусад юмсын тодорхой анги бүлэглэлд түүнийг нэгтгэх арга.

Ойлголтын бүтэц

Ойлголт нь логик бүтцээрээ агуулга багтаамж гэсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэй. Ойлголтын агуулга гэдэг нь тухайн ойлголтоор сэтгэгдэж буй юмын хамгийн гол гол шинж байдлын нийлбэр цогц юм. Ойлголтын багтаамж нь уг ойлголтод хамрагдаж байгаа бүхий л юмс үзэгдлийн цогц мөн.

Жишээлбэл:

Агуулга: дөрвөн өнцөгтэй, талууд нь харилцан параллель дөрвөн өнцөгт дүрс

Багтаамж: боломжит бүх параллелограммудын олонлог, элементүүд нь тусгаар параллелограммууд, хэсгүүд нь тэгш өнцөгт болон тэгш биш өнцөгт параллелограммууд болно.

Ойлголтын багтаамж ихэсвэл агуулга нь багасдаг, агуулга нь ихэсвэл багтаамж нь багасдаг байна.

 

Ойлголтын төрлүүд (багтаамжаар)

 

Ойлголтыг түүний багтаамжаар нь хоосон ба хоосон биш гэж ангилдаг. Багтаамжинд нь нэг ч элемент олдохгүй байгаа ойлголтыг хоосон ойлголт гэнэ. Жишээ нь: хамгийн их натураль тоо, өвлийн өвгөн, цасан охин, цахилгаан дамжуулагч металл.

Хоосон биш ойлголтыг дотор нь нэгж ойлголт болон ерөнхий ойлголт гэж хуваадаг. Нэгж ойлголт бол багтаамж нь зөвхөн ганц элементээс бүрддэг ойлголт мөн. Жишээ нь: “Афины шүүхийн шийдвэрийн дагуу цикутын хор уулгасан философич”, “нар”, “дэлхий”, “Монгол улс”, “Хэнз хурга-ын зохиолч” гэх мэт. Ерөнхий ойлголт бол хэд хэдэн юмыг илэрхийлдэг ойлголт мөн. Жишээ нь: “хүн”, “ургамал”.

Ерөнхий ойлголтуудыг бүртгэж болох ба бүртгэж эс болох гэж хуваадаг. Тухайн ойлголтын элементүүдийн тоог гаргаж болж байвал бүртгэж болох, ингэж болохгүй байвал бүртгэж эс болох ойлголт гэнэ.

Нэг төрлийн юмс үзэгдэл бүхэл нэгдмэл байдлаар сэтгэгдэж байгаа бол тоймчилсон ойлголт гэнэ. Тухайлбал, “хороо”, “ой”, “анги”. Тоймчилсон ойлголтын тусгаар тодорхой элементийг илэрхийлсэн ойлголтыг нэг бүрчилсэн ойлголт гэнэ. Жишээ нь: “мод”, “хонь”, “ангийн дарга”.

 

Ойлголтын төрлүүд (агуулгаар)

Ойлголтыг агуулгых нь үүднээс олон янзаар ангилдаг. Үүнд:

  1. Хийсвэр ба тодорхой ойлголт

Нэг юм уу хэд хэдэн элементтэй юмсыг бүхэлд нь илэрхийлсэн бол тодорхой ойлголт гэнэ. Жишээ нь: “байшин”, “ном”, “хүн” гэх мэт. Бүхэл юм биш харин тэр юмны ямар нэгэн шинж тэмдэгийг илэрхийлсэн бол хийсвэр ойлголт гэнэ. Жишээ нь: “ногоон”, “шударга”.

  1. Харьцмал ба харьцмал биш ойлголт

Тухайн юмны оршихуйн нь нөгөө зүйлийн оршихуйг нөхцөлдүүлж байдаг тийм юмны ойлголтыг харьцмал ойлголт гэнэ. Жишээ нь: эцэг эх-үр хүүхэд, багш-шавь, дарга-цэрэг. Өөр бусдаас бие даан оршин буй юмыг илэрхийлж буй ойлголтыг харьцмал биш ойлголт гэнэ.

  1. Зөвшөөрсөн ба үгүйсгэсэн ойлголт

Юм үзэгдэлд ямар нэгэн шинж, харилцаа байгаа гэдгийг илэрхийлж байвал зөвшөөрсөн ойлголт, эсрэг тохиолдолд үгүйсгэсэн ойлголт болно. Жишээ нь: “хатуу бодис”, “огторгуйн геометр”, ардчилсан нийгэм” гэсэн ойлголтууд нь зөвшөөрсөн шинжтэй бол, “хатуу биш бодис”, “огторгуйн биш геометр” зэрэг ойлголтууд нь өмнөх зөвшөөрсөн байдлыг үгүйсгэж байна.

Ойлголтууд дээр хийх үйлдлүүд

 

Ойлголтууд нь бие биентэйгээ харилцан холбоо хамааралтай байдаг. Энэ харилцаа холбоог мэдсэний үндсэн дээр үйлдэл хийх нь сэтгэхүйн нэг чухал шинж мөн. Ойлголтууд дээр хийх логик үйлдлийг хоёр хувааж болно. Үүнд: ойлголтын багтаамж дээр хийх үйлдэл, ойлголтын агуулга дээр хийх үйлдэл хоёр орно.

  1. Бүлийн үйлдлүүд. Логикийн алгебрийг үндэслэсэн английн маематикч, логикч Дж.Буль ойлголтууыг огтлолцуулж ∩, нэгдүүлж ∪, хасаж /, гүйцээлт хийж ойлголтын дээр зураас тавьж тус, тус тэмдэглэдэг.

  2. Ерөнхийлөх ба хязгаарлах үйлдлүүд.

  3. Хуваах үйлдэл буюу хуваарь.

 

Тодорхойлолт

Өдөр тутмын ердийн хэлний үгсийн утга, хэрэглээ нь аяндаа бүрэлддэг учир олон салаа, янз бүрийн утгатайгаар ойлгогддог. Иймээс хэлний нэрийн тухайн хэрэглээн дэх утгыг тодруулах шаардлага зайлшгүй тулгардаг юм. Тодорхойлолт бол ойлголтын агуулга ба онолын нэр томьеоны утгыг нээн илрүүлэх логик үйлдэл мөн.

 

Тодорхойлолтыг бодит ба нэрлэсэн гэж ангилж болно. Бодит тодорхойлолт нь тодорхойлогдож буй юмны гол гол шинж байдлыг илрүүлдэг бол, нэрлэсэн тодорхойлолт нь тодорхойлогдож буй юмыг нэрлэсэн нэрийн утгыг тайлбарладаг. Бодит тодорхойлолт нь илэрхий ба илэрхий бус хоёр янз байдаг. Илэрхий тодорхойлолт бол тодорхойлогдогч ойлголтын хамгийн гол шинж байдлыг зааж өгдөг.

Тодорхойлолтыг хийхдээ дараах логик дүрмүүдийн шаардлагыг ханган биелүүлэх ёстой. Үүнд:

  1. Тодорхойлолт нь тэнцүү хэмжээтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл тодорхойлогч ба тодорхойлогдогч ойлголтууд нь багтаамжаараа тэнцүү байх ёстой.










 

  1. Тодорхойлолт нь өөрөө өөртөө эргэлэг байж болохгүй. Өөрөөр хэлбэл тодорхойлогдож байгаа ойлголт, тодорхойлогдож байгаа ойлголт хоёр ямагт ялгаатай байх ёстой.

  2. Тодорхойлолтыг хоосон болон илэрхий бус ойлголтуудаар дамжуулан хийж болохгүй. Өөрөөр хэлбэл тодорхойлолт бол илэрхий, оновчтой байх ёстой.

 

Ойлголтуудын хоорондын харилцаа




Сүүлд нэмэгдсэн

awareness.png

Нийтэлсэн: 2019/05/16

Сэтгэлгээний алдаа

Тэнэг хүн алдаа гаргадаг ухаантай хүн алдаа гаргадаггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд тархсан байдаг. Хүн шинэ зүйл сурч мэдэх явцдаа заавал алдаа гарг...

Дэлгэрэнгүй
purpose.jpg

Нийтэлсэн: 2019/05/03

Системийн зорилго

Зорилго бол хүний төрөл бүрийн үйл ажиллагааг нэгтгэн, дэс дараалалд оруулан, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёоллыг хэлнэ.

Дэлгэрэнгүй
csystem_slide_research.jpg

Нийтэлсэн: 2019/04/22

Системийн тухай ойлголт

Систем нь аливаа хуваагдашгүй, тусгай обьект, зүйлийг бус харин харилцан уялдаа бүхий үргэлж хөдөлгөөнд орших олон юмсын нэгдэл юм.

Дэлгэрэнгүй