Дэлхийн 1700 орчим хэл устах аюулд өртөөд байна

image_660.jpeg

2019/04/11

НҮБ-ийн Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь 1700 гаруй хэлийг устах аюултай гэсэн ангилалд оруулсан байна. Үүнд ихэвчлэн хүн ам цөөнтэй, жижиг улсууд гэхээсээ илүүтэй үндэстнүүдийн хэл багтаж байгаа нь анхаарал татаж байна. Мөн хэдий хүн ам ихтэй ч хөрш орнуудын нөлөөллөөс болж эх хэл нь үгүй болох аюулд орох тохиолдол ч цөөнгүй гарч байгаа юм байна.

Жишээ нь: Уэльс болох Хавай хэл нь устаж, үгүй болж буй хэлэнд багтсан байна. Учир нь Уэйлсүүд Англи хэлийг үндсэн хэл болгож ашигладаг бөгөөд төрөлх хэлээ мэддэг хүн бараг байхгүй гэж ойлгож болох аж. Ойролцоогоор хүн амынх нь ердөө 16 хувь нь Уэльс хэлээр ойлгож, ярилцдаг байна. Хавай хэлний хувьд ч мөн адил Англи хэлний нөлөөллөөс болж мартагдаж байна гэсэн таамаглалыг хэл шинжлэлийн эрдэмтэн, судлаач нар гаргаад байна. 

ЮНЕСКО-гийн хийсэн судалгаагаар хүн төрөлхтөн нийт 7000 гаруй хэл, соёлтой аж. Гэвч дэлхийн нийт хүн амын тавны хоёр нь хамгийн түгээмэл ашигладаг наймхан хэлээр ярьдаг байна. Үүнд: Англи, Герман, Испани, Латин, Португали, Хятад, Орос болон Араб хэлнүүд багтаж байгаа аж. Бусад хүн амын талаас илүү хувь нь үлдсэн 7000 орчим хэлээр өөр хоорондоо харилцдаг байна. Ямар ч орны хувьд хэл соёлоо хамгаалан үлдэх нь нэн тэргүүний хариуцлагатай чухал ажлуудын нэг. Гэвч жижиг улсууд их гүрнүүдийн соёлын нөлөөнөөс болж өөрсдийн хэл, соёлоо алдаж байгаад яаралтай анхаарах шаардлагатай болсныг ЮНЕСКО сануулжээ.

Үүнтэй холбоотой өөр нэгэн дэлгэрэнгүй тоо баримт байгаа нь Ази тивд 4.2 тэрбум хүн, Европ тивд 1,7 тэрбум хүн, Африк тивд 990 сая хүн, Америк тивд 49 сая хүн, Далайн орнуудад 7 сая хүн хэл зүйн аймгийн үндсэн хэлнүүдээр ярьдаг байна. Харин төрөлх хэлээ ашигладаг хүмүүсийн хувьд Ази тивд 2,3 тэрбум хүн, Европ тивд 288 сая хүн, Африк тивд 2,1 тэрбум, Америк тивд 1 тэрбум, Далайн орнуудад 1 тэрбум байдаг аж.

Дэлхий дахинд устан үгүй болох хамгийн өндөр аюулд ороод байгаа хэл нь Ирландын "Гаел" хэл болоод байна. Өнөөдрийн байдлаар энэ хэлээр ердөө 40.000 хүрэхгүй хүн ярьдаг байна. Ирландын эрх баригчдын зүгээс төрөлх хэл, соёлоо хамгаалж үлдэх гэж маш их ажлуудыг хийж, туршиж байгаа ч залуу үе нь Англи хэлэнд илүүтэй анхаараад байгаа аж. Мөн орос хэлний нөлөөллийн улмаас Украйн улсын Татар хэл устан үгүй болох өндөр эрсдэлд орсон байна.

Хэл шинжлэлийн ухааны эрдэмтэд аливаа хэлэнд харь үйл үг ихээр орж ирэх нь эх хэл устаж үгүй болох бодит нөхцөл болдог хэмээн дүгнэсэн байна. Үүнд газарзүй, эдийн засаг, түүх гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Ингээд аажмаар тухайн гадаад хэл нь төрөлх хэлний үгсийн санг баяжуулах эсвэл шууд орлуулах замаар солигдож эхэлдэг байна. Эрдэмтэд ирээдүйд дэлхий дээрх жижиг хэлнүүд бүгд устан үгүй болж хүмүүс өргөнөөр ашигладаг цөөн тооны хэл л үлдэнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Бэлтгэсэн: С. Пүрэвсүрэн 




Сүүлд нэмэгдсэн

awareness.png

Нийтэлсэн: 2019/05/16

Сэтгэлгээний алдаа

Тэнэг хүн алдаа гаргадаг ухаантай хүн алдаа гаргадаггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд тархсан байдаг. Хүн шинэ зүйл сурч мэдэх явцдаа заавал алдаа гарг...

Дэлгэрэнгүй
purpose.jpg

Нийтэлсэн: 2019/05/03

Системийн зорилго

Зорилго бол хүний төрөл бүрийн үйл ажиллагааг нэгтгэн, дэс дараалалд оруулан, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёоллыг хэлнэ.

Дэлгэрэнгүй
csystem_slide_research.jpg

Нийтэлсэн: 2019/04/22

Системийн тухай ойлголт

Систем нь аливаа хуваагдашгүй, тусгай обьект, зүйлийг бус харин харилцан уялдаа бүхий үргэлж хөдөлгөөнд орших олон юмсын нэгдэл юм.

Дэлгэрэнгүй