БОДОМЖ

bodomj.jpg

2018/10/15

  1. Бодомж гэж юу вэ?

Бодомж бол ямар нэгэн юманд тодорхой шинж байдал байгаа эсэхийг батлах юм уу үгүйсгэх байдлаар илэрхийлдэг сэтгэхүйн хэлбэр мөн. Хүн танин  мэдэхүйн явцдаа юмс, тэдгээрийн шинж тэмдгүүдийг, мөн юмсын хоорондын харилцааг нээн илрүүлдэг. Энэ нь сэтгэхүйд ойлголтуудын холбоог илэрхийлдэг бодомжийн хэлбэрээр илэрдэг. Жишээлбэл: “Нар бол од” мөн гэсэн бодомжид “нар” ба “од” гэсэн хоёр ойлголтыг холбохдоо нар гэсэн бодит объектын шинжийг баталж илэрхийлсэн байна. “Чулуун бол төмөрийн төрсөн ах мөн.” гэсэн бодомжинд “Чулуун” ба “Төмөр” гэсэн хоёр хүн ах дүүгийн холбоотой болохыг баталж байна. “Зарим улс ерөнхийлөгчийн засаглалтай” гэхэд “заримулс” ба “засаглалын ерөнхийлөгчийн хэлбэр” гэсэн ойлголтуудын холбож бодомж үүсгэжээ. Эндээс үзвэл бодомжид ойлголтуудын харилцаа, холбоо нь батлах эсвэл үгүйсгэх байдлаар илэрч байна. Үүгээрээ бодомж нь ойлголтоос ялгаатай юм.  Энэхүү шинжтэй (батлах эсвэл үгүйсгэх) холбоотойгоор бодомж нь үнэн эсвэл худал гэсэн хоёр утгатай байна. Иймээс сонгодог логикийг хоёр утгат логик гэдэг ба энд аливаа бодомж нь эсвэл үнэн, эсвэл худал байна, гуравдахь утга гэж байхгүй гэж үздэг. Орчин үеийн гурван утгат логикт бодомж нь үнэн эсвэл худал, эсвэл тодорхойгүй гэсэн гурван утгатай байдаг. Тухайлбал: “Ангараг гариг дээр амьдрал бий” гэсэн бодомж нь өнөөдөр үнэн ч биш, худал ч биш, харин тодорхойгүй утгатай юм.

Бодомж ба өгүүлбэр

Орчин үеийн  логикт “бoдомж” гэдэг нэрийн оронд “хэллэг” гэсэн нэрийг хэрэглэх болсон. Сэтгэхүй нь тэмдгэн буюу  хэлний хэлбэрээр илэрдэг. Тэгвэл аливаа бодомж нь хэлэнд өгүүлбэрээр илэрдэг боловч өгүүлбэр бүхэн бодомж биш байдаг. Уламжлалт логикт “бодомж” гэдгийн дор янз бүрийн тэмдгийн хэлбэрүүдэд ерөнхий утгатай байх хүүрнэх өгүүлбэрийг ойлгодог. Өөрөөр хэлбэл нэг бодомж нь янз бүрийн үндэстний хэлэнд төдийгүй тухайн нэг үндэстний хэлний хүрээнд янз бүрийн хэлбэрээр илэрч болдог.  Жишээ нь: “Аливаа хүн бол сэтгэдэг”, “Хүн бүр сэтгэх чадвартай”, “Сэтгэдэггүй хүн гэж үгүй” гэх мэт нь өөр өөр өгүүлбэр боловч нэг л бодомжийг илэрхийлж байна.

Бодомжтой төсөөтэй боловч үнэн эсвэл худал болохыг нь утгатай үнэмшиж болдоггүй өгүүлбэрүүд байдаг. Жишээ нь: Энэ ном сонирхолтой. Тэр хүн сайхан гэх мэт. Мөн асуух өгүүлбэр бол батлах юм уу үгүйсгэдэггүй тул, үнэн ч биш худал ч биш байдаг учир бодомж болдоггүй.  Тухайлбал: Чи шалгалтаа өгсөн үү? Гэсэн асуух өгүүлбэр нь чи шалгалтаа өгсөн эсэх. Ямар дүнтэй өгсөн зэргийг бабтлж эсвэл үгүйсгээгүй учир бодомж биш юм. Харин зарим уран сайхан маягаар илэрхийлсэн асуух өгүүлбэр бодом болно. Жишээ нь Аз жаргалыг хүсдэггүй хүн гэж байдаг уу?, Онц сурахыг хүсдэггүй оюутан байдаг уу? гэх мэт.  Эдгээр нь “Бүх хүн аз жаргалыг хүсдэг”, “Бүх оюутан онц сурахыг хүсдэг” зэрэг бодомжийг илэрхийлсэн хэрэг юм. Анхааруулах өгүүлбэр нь тушаах, зөвлөх, гуйх гэх мэт үйлдэлд өдөөж өгдөг учир бодомж биш юм. Жишээ нь: “Чимээгүй бай”. “Наашаа анхаар” гэхэд тухайлбал оюутнууд “чимээгүй сууж байна”. “Анхааралтай сонсож байна” эсвэл үгүй байна гэдгийг илэрхийлээгүй байна.


Энгийн бодомжийн логик бүтэц

Аливаа энгийн бодомж нь : субьект, предикат гэсэн хоёр термин, логик холбоосоос

Аливаа үндэстний хэлэнд энгийн бодомжийг илэрхийлсэн логик хэлбэрийн “...

бол ... мөн /биш/” гэх мэт үгсийг бодомжийн терминүүдийг холбодог холбоос мөн

гэж үздэг




Сүүлд нэмэгдсэн

2.jpg

Нийтэлсэн: 2019/01/04

Мэдлэг сэтгэлгээгээ цэгцлэхээс эхэлнэ

Өөрөөсөө бусад хүн, юмс үзэгдэл рүү буруугаа чихдэг нь манайхны сэтгэлгээний гол алдаа

Дэлгэрэнгүй
jagaa_zhahiral.original45.jpg

Нийтэлсэн: 2018/12/07

Үндэсний баялаг

Үндэсний баялаг номын танилцуулга өдөрлөг

Дэлгэрэнгүй
bodomj.jpg

Нийтэлсэн: 2018/10/15

БОДОМЖ

Бодомж бол ямар нэгэн юманд тодорхой шинж байдал байгаа эсэхийг батлах юм уу үгүйсгэх байдлаар илэрхийлдэг сэтгэхүйн хэлбэр мөн.

Дэлгэрэнгүй