Хүний нөөцийн бодлого

Залуу судлаачдыг дэмжих сангийн хэтийн зорилгын хүрээнд дараах хүний нөөцийн бодлогыг баримтлан ажилладаг.

  • Чадварлаг ажилтныг зөв ажлын байранд нь ажиллуулах
  • “Ажилтан бүр байгууллага нэг чухал хэсэг” гэдэг зарчмыг баримтлан ажиллах
  • Ажилтнуудын гүйцэтгэх үүргүүдийг оновчтой хуваарилж, тодорхойлох, үүргийн биелэлтийн зөв, шударга үнэлгээг хэрэгжүүлэх
  • Ажилтныг урт хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах цалин урамшууллын системийг бүрдүүлж, хэрэгжүүлэх
  • Ажилтныг ажил мэргэжлийн хувьд тасралтгүй, системтэй сургаж, хөгжүүлэх
  • Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, ажлын таатай орчин нөхцөлд ажиллуулах
  • Санаачилгатай, Бүтээлч, Сурч хөгжих тэмүүлэлтэй, эерэг хандлагатай, зарчимч хамт олныг бүрдүүлэх

Бид ажилтныг сонгон шалгаруулахдаа хэн нэгэн албан тушаалтны үзэмжээс хамаарахгүйгээр, шударга, ил тодоор явуулдаг бөгөөд манай компанид ажилд орохыг хүссэн хүн бүрт адил, тэгш боломжийг олгодог.

Яагаад та залуу судлаачдыг дэмжих сан ТББ -ийг сонгох хэрэгтэй вэ?

  • Бид үйл ажиллагаандаа аливаа хөндлөнгийн этгээд буюу улс төрийн нам, эвсэл, сангийн үүсгэн байгуулагч, хандивлагч, дэмжигч нарын үзэл санаанаас хараат бус байхаар тогтсон дүрэм журмаа баримтлан ажилладаг.
  • Ажилтан бүрд ажил үүргийн хуваарийн дагуу оюуны хэрэгцээ шаардлага дээр үндэслэн оюуны хөрөнгө оруулалтыг байнга хийдэг.
  • Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системийг баримтлан үйл ажиллагаагаа явуулдаг.
  • Нийгмийн өргөн цар хүрээнд үйл ажиллагааг эрхлэн явуулдаг нь таны нийгмийн хүрээ болон харилцаа холбоог тэлнэ.
  • Таныг өөрийнхөө хөдөлмөр, шинэ санал, санаачилгыг шударгаар үнэлэх, үнэ цэнийг бий болгох, хамт олондоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломж хүлээж байна.

Нээлтэй ажлын байр

Дадлагажигч оюутны хөтөлбөр

Бид компанид чухал ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр оюутнуудыг тодорхой шалгуураар сонгон авч, ажлын байран дээр тогтоосон хугацаанд үүрэг гүйцэтгүүлэн ажлын туршлага олгох замаар Компанийн үзэл баримтлалд нийцсэн ажилтныг бэлтгэх, улмаар нөөц бүрдүүлэх зорилготой Дадлагажигч оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Дадлагажигч оюутны хөтөлбөрийг тухай бүр компанийн вэб сайт болон бусад сувгаар зарлана.

Дадлагажигч оюутанд тавигдах үндсэн шаардлага:

  • Их дээд сургууль, коллеж, институтийг дөнгөж төгссөн эсвэл суралцаж буй 3, 4-р курсын оюутан
  • Дадлагажих тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлээр сурч буй эсвэл төгссөн
  • Комьютерийн хэрэглээний програмуудыг зохих түвшинд эзэмшсэн
  • Өөрийн бодолтой
  • Өөрийгөө идэвхижүүлдэг
  • Өөрийгөө удирдах чадвар
  • Бусдыг ойлгох, бусадтай харилцах чадвар сайтай
  • Дадлагажих ажлын байрны онцлогоос хамааран бусад тусгай шаардлага

Дадлага хийх хүсэлтэй оюутнуудын материалыг байнга оффис дээрээ хүлээн авна.