Танилцуулга

“Залуу судлаачдыг дэмжих сан” нь 1992 оноос эхлэн үйл ажиллагаагаа МУ-ын залуучуудад зорилготой, цэгцтэй, логиктой сэтгэлгээний аргыг таниулах гэсэн нэгдсэн зорилго бүхий залуучуудтай хамтран ажилладаг байгууллага билээ.

ЗСДС нь залуу судлаачдыг дэмжих зорилгоор нийгэм эдийн засагт тулгамдсан асуудал бүрийг шийдвэрлэх түүнийг дэмжих үүднээс “Эрдмийн шувуу” оюутны эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-КТМС –тай хамтран 1992 оноос хойш тасралгүй зохион байгуулж ирсэн бөгөөд нийгэм эдийн загийн тулгамдсан асуудлаар төрөл бүрийн хэлэлцүүлэг, сургалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн өнөөг хүртэл тасралгүй үйл ажиллагааг явуулсаар ирсэн.

Үүнд: Боловсрол, хэвлэл мэдээлэл, нийгэм эрх зүй, эдийн засгийн шинэчлэлийн асуудал, төр болон хувийн хэвшлийн байгууллагын менежментийг сайжруулах тасралтгүй судалгаа шинжилгээ хийн туршин сайжруулах замаар жил бүр үйл ажиллагаандаа зорилго болгон авч үзсээр ирсэн байгууллага билээ.

Туйлын зорилго

Цэгцтэй сэтгэлгээтэй болох хүсэл зорилгоор нэгдсэн залуучуудад танин мэдэх системтэй арга барилыг эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажилладаг талбар болно

Хэтийн зорилго

Залуучуудад зорилготой, цэгцтэй, логиктой сэтгэлгээний аргыг таниулах, эзэмшүүлэх сургалт, хэлэлцүүлгээр Монголдоо тэргүүлэгч төв болно.

Үнэт зүйлс

Системийн сэтгэлгээний аргыг ойлгож, хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй цэгцтэй сэтгэлгээтэй залуучууд. Сэтгэлгээгээ цэгцэлсэн залуус хамтран зорилгоо хэрэгжүүлж хүрсэн үр дүн.

Уриа үг

“Сэтгэлгээгээ цэгцэлцгээе”

Үйл ажиллагааны зарчим:

Бид хүний нэр төр, эрхэм чанар, эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, хүн төвтэй ардчилсан нийгэм эрх зүйт төрийн зарчмын хүрээнд нийгмийн ашиг тусын төлөө үйл ажиллагаа явуулахдаа авлига, хүчирхийллээс ангид байж, итгэл үнэмшил, амьдралын хэв маяг, үзэл бодлоо бусдад тулгахгүй . гэсэн үнэт зүйлсийн дор дараах зарчмуудыг баримтлан ажилладаг. Үүнд:

  • МУ-ын үндсэн хууль сахих;
  • Ил тод нээлттэй байх;
  • Аливаа гуравдагч итгээд болох Улс төрийн хүчин, Сангийн үүсгэн байгуулагч, Хандивлагч дэмжигчийн үзэл санаанаас хараат бус байх;
  • Иргэн хуулийн этгээд, албан тушаалтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх


Байгууллага нь сүүлийн жилүүдэд:

  • “Эрдмийн шувуу” Эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-КТМС –тай хамтран
  • “Хүний эрх ба эдийн засгийн эрх чөлөө” сэдвээр эдийн засгийн цуврал сэтгүүл
  • Системийн загварт суурилсан” Байгууллагын тогтолцоог сайжруулах загвар”

Үйл ажиллагааны чиглэл

1.png

Судалгаа шинжилгээ хийж буй оюутан залууст дэмжлэг үзүүлэх

2.png

Оюутан залууст Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах

3.png

Залуучуудын оролцоотой хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх

4.png

Тодорхой сэдвээр хэлэлцүүлэг хийх

5.png

Соён гэгээрүүлэх үүднээс сургалтууд зохион байгуулах

6.png

Номын сангийн үйлчилгээ

Удирдах зөвлөлийн гишүүд